Э.Бат-Үүл хэнийг "лалар" гэв

2016 оны 4 сарын 11

 

Нүүрээ нуусан хүн шиг өвчтэй, зоригтой хүн байдаггүй. Гивлүүрийг нь аваад хаячихаар хөгийн амьтад байдаг. Хувийн амьдрал нь үнэхээр бүтэлгүй, гэр бүлийнхэнтэйгээ хүртэл хэл амаа ололцдоггүй, нэр хүндгүй, хавь орчноо залхаачихсан өрөвдөлтэй амьтад байдаг. Өвчин, солиорлоо интернэтийн ард сууж гаргадаг нэр нүүргүй, хүн доромжилж суудаг ЛАЛАРуудыг ЛАЛАР гэж хэлсэн минь үнээн. Тэгэхээс Фэйсбүүкчдийг хэлээгүй юм шүү

Posted by НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА on Saturday, April 9, 2016

Хаврын синдромтой зэрэгцээд сонгуулийн уур амьсгал хэзээний орж, ард түмэндээ хайр зарлан, өөрөөсөө бусдыг шүлсээрээ "булах" нь олширсон. Энэ нь хүн хүнээсээ хамаараад янз бүрээр илэрч байна. Сошиал ертөнцөөр эрх баригчдын ажлыг ултай суурьтай гэхээсээ худал гүжирдлэгээр гутаах болсныг хотын дарга, ардчиллын алтан хараацай Эрдэнийн Бат-Үүл зүгээр хараад сууж тэвчсэнгүй.

тэрээр зарим нэг хүмүүсийг "лалар"-аар нь дуудаад амжжээ. Харин түүнийг нь анаж байсан сөрөг хүчнийхэн бушуухан шүүрч аваад иргэддээ хайр зарлан "өмгөөлөгчийн" дүрд өнгөрсөн амралтын өдрүүдэд тоглов.

Харин хотын дарга энэ тухайгаа "UBS" телевизэд өгсөн ярилцлагадаа тайлбарласан бөгөөд "Нүүрээ нуусан хүн шиг өвчтэй, зоригтой хүн байдаггүй. Гивлүүрийг нь аваад хаячхаар хөгийн амьтад байдаг. Хувийн амьдрал нь үнэхээр бүтэлгүй, гэр бүлийнхэнтэйгээ хүртэл хэл амаа ололцдоггүй, нэр хүндгүй, хавь орчноо залхаачихсан өрөвдөлтэй амьтад байдаг. Өвчин, солиорлоо интернэтийн ард сууж гаргадаг, нэр нүүргүй, хүн доромжилж суудаг лаларуудыг лалар гэж хэлсэн минь үнэн. Тэгэхээс Фэйсбүүкчдийг хэлээгүй юм шүү" гэж тайлбарлалаа.

Ийнхүү уур, ундууцал сонгуулийн чимээ ойртох тусам нэмэгдэх бололтой. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хар сурталчилгаагаа цацдаг байсан бол одоо буух эзэн, буцах хаяггүй пэйс, твиттер хуудас нээж нэгнээ "намнадаг" болжээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна