Говь гурван сайхан ууланд 10 буга нутагшуулав

2016 оны 4 сарын 11

Говь нутагт  тэртээх он жилүүдэд буга согоо ховордоод байгаа ан амьтад  байсны ул мөр хангалттай байдаг. Тухайлбал хадны сүг зураг болон буга согоонууд одоо ч байсаар байна. Аймгийн удирдлагууд болон ард түмний уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн билэгт сайн өдөр 4 буга, 6 согоог “Эрдэнэт ХХК”-аас нийлүүлж, Говь гурван сайхан ууландаа нутагшуулсан юм. Говь гурван сайхан уултай хүйн холбоотой 2 буга өнөөдрөөс эхлэн арван хоёулаа боллоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Эрдэнэт ХХК-ны ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон холбогдох албаны хүмүүс, нутгийн ард иргэд оролцлоо.

Удахгүй Өмнөговьчууд өөр аймаг сумаас буга нутагшуулах бус өгдөг болно хэмээн энэхүү арга хэмжээнд оролцсон эрхмүүд болон нутгийн иргэд билэгшээн ярьж байсан юм. Мөн буга сүргийг өсгөн үржүүлэх хариуцлагатай үүрэг даалгаврыг хүлээсэн Д.Бум гуайн буга сүргээ хариулахад нэн хэрэгцээтэй олон асуудлыг аймгаас шийдсэн бөгөөд өнөөдрийн билэгшээлтэй сайн өдөр унах “ЯВА”-г гардуулан өглөө. Энэ бол Өмнөговьчууд  байгаль эх дэлхийдээ, ан амьтаддаа ямар их хайртайн илрэл байлаа. Буга сүрэг бум бумаараа өсөн үржих болтугай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна