Мобикомын 100 хэрэглэгч Япон орноор аялна

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Мобикомын 100 хэрэглэгч Япон орноор аялна

Мобиком Корпораци энэ жилийн хамгийн олон ялагчтай, хамгийн олон хүнийг хамруулсан, хамгийн том урамшуулал буюу 100 хэрэглэгч хамтдаа Япон орноор аялах “Гайхамшигт 100” аянаа эхлүүлж байна. Урамшууллын хугацаа: 2016.04.11-2016.05.15

Эрхэм таны ээжийгээ, аавыгаа, хайртай дотны хүнээ баярлуулах мөрөөдлийг тань биелүүлж 5 долоо хоногийн турш үргэлжлэх урамшуулалт аяны хүрээнд 50 ялагч хосоороо, нийт 100 хэрэглэгч арлын Япон орноор аялж сумо үзэн, Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргалтай хамтдаа оройн зоог барьж, Фүжи уул, Солонгон гүүр, Одайбо арлаар зорчин, Тоёота автомашины дэлхийн хамгийн томд тооцогддог авто үзэсгэлэнг сонирхож, амьдралынхаа аз жаргалтай өдрүүдийг дотны хүнтэйгээ хамтдаа дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгох юм. 

Хэрэв та урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт  дугаартай бол 2500₮ болон түүнээс дээш нэгжээр дансаа цэнэглээд тухайн цэнэглэгч картанд дагалдах урамшууллын эрхтэй болно. Харин дараа төлбөрт болон хосолсон төлбөрт багцын хэрэглэгч бол төлбөрөө төлөөд 7 хоног бүр сонгосон багцад хамаарах урамшууллын эрхтэй болно. Мөн Мобикомын бүх хэрэглэгчид нэмэлт дата багц идэвхжүүлэн урамшууллын эрхийн тоогоо нэмэгдүүлэх боломжтой.  Урамшууллын эрхийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Хэрэв та хараахан Мобикомын дугаартай болж амжаагүй байгаа бол урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болж 4 эрх, дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болж багцад хамаарах урамшууллын эрхээ аваарай.

“Гайхамшигт 100” урамшуулалт аян 2016 оны 4/11-ний өдрөөс эхлэн 5 долоо хоногийн турш үргэлжлэх ба 4/18-наас 5/16-ныг дуустал даваа гараг бүрийн 20:40 минутаас Боловсрол суваг телевизээр нэг удаагийн тохирлоор 10 ялагчийг шууд шалгаруулж, нийт 50 ялагч хосоороо 100 хүн арлын Япон орноор аялах эрхийн эзэн болно.

Хэрэглэгч та 2015 оны Баярлалаа урамшуулалт аяны үеэр 999 тусгай дугаарт ON гэж бүртгүүлсэн бол танд долоо хоног бүр 20 жилийн ойн бэлэг болгон 20 урамшууллын эрх олгогдоно.

 

Танд амжилт хүсье!

Дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын лавлах 2222 болон бусад операторын хэрэглэгчид 1800-2222 дугаараас авна уу.

 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж