Шинэ долоо хоногийн анхны дугаар

2016 оны 4 сарын 11

“Өглөөний сонин”-ы шинэ долоо хоногийн анхны дугаарт сурагчдыг улс төрийн зорилгоор ашиглахыг завдсан талаар “МАХН-ынхан сурагчдад улс төрийн санал асуулга тарааж байна” нийтлэлийг тэргүүн нүүрэндээ дэлгэж байна. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу сэтгүүлч Р.Саруул энэхүү нийтлэлээ бичиж, холбогдох албаныхан хэрхэн тайлбарласан талаар унших боломж олгож буй юм.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АН-ын ой тохиосон төдийгүй УИХ дахь АН-ын бүлгийнхэн “Их тэнгэрийн ам”-д өргөтгөсөн хуралдаан хийсэн. Энэ тухай материалыг А.Алиман “АН-ын бүлгийн хурал ойлголцол хол байгааг харуулжээ” гарчигтайгаар хүргэж байна. Тэд олон нийтэд цацаж байгаа шигээ үнэхээр ойлголцож чадсан уу, дараагийн удаа ямар алхам, хэзээ хийх вэ, ҮЗХ-ны хурлын товоо гаргасан уу гэх мэт асуултад хариулт авах боломжтой.

Нийслэлийн удирдлагууд ямар аргаар мөнгийг салхинд хийсгэж буй тухай “Хотынхны “мөнгө угаадаг” улирал айсуй” нийтлэлд дурдсан байгаа. Сэтгүүлч Х.Хулан нийслэлд хийгдэх ажлууд яагаад их мөнгөөр бүтдэг талаар дэлгэрэнгүй бичжээ.

Мөн нийслэлтэй холбоотойгоор Багануур дүүргээс сонгогдсон гишүүд иргэддээ зориулж юу хийж бүтээж болдог талаар өгүүлсэн байна.   

Харин дэлхий дахины онцлог үйл явдлыг тоймлон хүргэдэг VII нүүрт орчуулагч, сэтгүүлч Э.Мөнхзаяа “Улс төрд нас чухал уу” сэдвийг хөндсөн. Тэрбээр дэлхийн улс гүрнүүд удирдагчдадаа насны хязгаарыг тогтоодог эсэхийг тоймлон хүргэсэн байгаа.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна