Египет хоёр арлыг Саудын Арабт өгснийг эсэргүүцэв

2016 оны 4 сарын 11

 

Египетийн засгийн газар Улаан тэнгис дэх Тиран, Санафир гэх хоёр арлыг Саудын Арабт өгсөн нь цахим ертөнцөд маргаан дэгдээжээ. Саудын Арабын хаан Салман Египетэд ховор айлчлал хийх үеэр арлын асуудлыг хэлэлцсэн байна. Айлчлалын хүрээнд Саудын Арабын хаан Египетэд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж, тусламж үзүүлэх тухай яригдаж байжээ.

 

Цахим ертөнцөд Египетийн иргэд засгийн газраас арлуудыг Саудын талд худалдсаныг эсэргүүцэн шүүмжилсэн байна. Твиттер хэрэглэгчид Египетийн засгийн газар арлын эзэмшлээс татгалзсан нь үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл бөгөөд ерөнхийлөгч аль-Сисийн унах болно хэмээн жиргэжээ. Харин Египетийн засгийн газрын төлөөлөгч “ONTV” телевизэд өгсөн ярилцлагадаа арлын асуудлыг хоёр орны мэргэжилтнүүд зургаан жилийн турш 11 удаагийн яриа хэлцлийн үр дүнд шийдсэн гэв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна