"ДМЮ" хаврын бэлтгэлээ Хайнанд хангалаа

2016 оны 4 сарын 11

Монголын хөлбөмбөгийн "ДМЮ" клубын 14 хүртэлх насны баг хаврын бэлтгэлээ БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод хангалаа. Тэд Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооны урилгаар Санья хот дахь өвлийн бэлтгэлийн бааз болон Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр хоёр долоо хоногийн турш олон улсын бэлтгэлд хамрагдаж, нөхөрсөг тоглолтуудад оролцов. Тус баг энэ жил Японд болох олон улсын нэр хүндтэй тэмцээн, өсвөр үеийнхний клубүүдийн ДАШТ хэмээгддэг "Готиа Кап"-т оролцохоор зорьж байна. "ДМЮ" клубын 13 хүртэлх насны баг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хайнанд өвлийн бэлтгэлээ мөн хангасан бөгөөд энэ үеэр болсон олон улсын тэмцээнд Бразилын алдарт "Флуминенсе", ОХУ-ын "Чита" клубын дараа орж хүрэл медаль хүртсэн билээ.

Д.ЖАВХЛАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна