АН-ын бүлэг хаалттай хуралдаж байна

2016 оны 4 сарын 11

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хаалттай горимоор хуралдаж байна. Хаалттай хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудал тодорхойгүй байгаа ч энэ сарын 16-нд зарласан Үндэсний зөвлөлдөх хорооны хурал, мөн өнгөрсөн бямба гаригт тус бүлэг өргөтгөсөн хуралдааныг Их тэнгэрт зохион байгуулсан ч ойлголцолд бүрэн хүрч чадаагүй учраас түүнийгээ үргэлжлүүлж байж магадгүй гэх мэдээлэл байна.

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд мөн ээлжит хуралдаанаа хийж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна