“Дортмунд” “Шальке”-ийн тулаан эвийн гэрээгээр өндөрлөлөө

2016 оны 4 сарын 11

Өнгөрсөн шөнө Германы “Бундеслиг”-ийн 29 дүгээр тойргийн тоглолт явагдаж, “Шальке” “Боруссиа Дортмунд” клубын тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Уг тоглолт “Фельтинс” цэнгэлдэх хүрээлэнд 61670 үзэгчтэй эхэлсэн бөгөөд эхний гоолыг 49 дахь минутад Японы супер од Кагава 11 метрийн шугамын гаднаас хаалгачийг хэмжиж тоог нээж, 0:1 болгосон. Гэвч удалгүй тооны харьцааг талбайн эзэн багийн довтлох зэрэглэлийн хагас хамгаалагч Сане 1:1 болгож тэнцүүлсэн. Тоглолтын хоёрдугаар үе ширүүхэн довтолгоонуудаар өрнөж, 56 дахь минутад Гинтер Ферманны хаалганд толгойгоороо гоолдон тоог 1:2 болгосон ч, “Шальке” мөчөөгөө өгөлгүй 66 дахь минутад Хунтелаар 2:2 болгон тэнцүүллээ. Ийнхүү тус тоглолт үлдсэн хугацаанд гоол оролгүйгээр тэнцээгээр өндөрлөлөө.

Сонирхуулахад, “Боруссиа Дортмунд” клуб хүснэгтэд 68 оноотой II, “Шальке” 45 оноогоор VII байранд бичигдэж байна. 

Я.ТӨМӨР-ОЧИР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна