Обама алдаагаа хүлээн зөвшөөрөв

2016 оны 4 сарын 11

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Fox News” телевизэд Цагаан ордны тэргүүнээр ажилласан хугацаагаа дүгнэн ярилцлага өгсөн байна. Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд гаргасан хамгийн том алдаа нь Муаммар Каддафийн дараах Ливийн нөхцөл байдлыг урьдчилж бүрэн төлөвлөгөөгүй явдал хэмээжээ. Ливийн иргэдийн бослого тэмцэлд НАТО хүч нэмснээр удирдагч Муаммар Каддафийг 2011 онд суудлаас нь зайлуулсан юм. Гэвч үүнээс хойш Ливид тогтвортой байдал эргэн тогтолгүй, улс төрийн хүчнүүдийн хооронд зөрчил үргэлжилсээр байна.

 

Түүнчлэн Барак Обама 2008 оны санхүүгийн хямралын дараах их дарамтаас АНУ-ын эдийн засгийг хамгаалж чадсан нь хамгийн том амжилт хэмээн дүгнэжээ. Мөн өөрийнх нь санаачилсан эрүүл мэндийн халамжийн хууль батлагдсан нь Цагаан ордон дахь хамгийн шилдэг өдөр байсан аж. Харин 2012 оны арванхоёрдугаар сарын 14-нд Сэнди Хук бага сургуульд халдлага гарч 20 хүүхэд амь үрэгдсэн нь хамгийн муухай өдөр байсныг Барак Обама ярьсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна