Хойд Солонгосын цэргийн офицер урважээ

2016 оны 4 сарын 11

 

Хойд Солонгосын цэргийн тагнуулын офицер Өмнөдөд урвасан болохыг Сөүлийн албаныхан мэдээлэв. Хойд Солонгосын цэргийн тагнуулын ерөнхий хорооны хурандаа эх орноосоо урван БНСУ-д  ирсэн аж. Хойд Солонгосын цэргүүд Өмнөдөд зугтан ирсэн тохиолдол олон удаа гардаг боловч өндөр албан тушаалтан урвах нь ховор гэнэ.  

 

Хойд Солонгосын тагнуулын агентлаг 2010 онд БНСУ-д хоёр ч халдлага үйлдэж 50 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагддаг байна.

 

Хойгийн дайнаас хойш Хойд Солонгосын 29 мянга гаруй иргэн Өмнөдөд зугтан иржээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт гадаадын ресторанд ажиллаж байсан Хойд Солонгосын 13 иргэн Өмнөдөд урвасан гэнэ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ABC

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна