МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

2016 оны 4 сарын 11

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагт хуралдахаар болжээ. Уг хуралдаанаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан Удирдах зөвлөлөөс Бага хурлаа энэ сарын сүүлээр хуралдуулахаар тов тогтоож магадгүй байна.

МАН, МАХН хоёр эвсэх асуудлаар хоёр талаасаа тус бүр дөрвөн гишүүн оролцсон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Удирдах зөвлөл хуралдах болсон нь ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсохтой холбоотой бололтой.

Г.ДАРЬ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна