Брэндийн майхнаар гангарсан “бийлэгжүү” жагсаал

2016 оны 4 сарын 11

Байгуулаад сар ч болоогүй “Монголоо аврах хөдөлгөөн”-ийхөн өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урд майхантай жагсаал хийж байна. Тэд,

1. Өнөөдөр нэг Монгол хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа вэ?

2. Монголчууд нийтээрээ хэзээ ажилтай болж, ядуурлаас гарах вэ?

3. Монголчууд хэзээ Монголдоо хүн шиг сайхан амьдрах вэ? гэсэн гурван асуултын хариуг төрийн гурван өндөрлөгөөс нэхэж байгаа аж. Майхан барьсан учир нь хаврын хавсарга, нар салхинаас хамгаалах зорилготой юм байна.

Сонгууль дөхсөн болоод ч тэр үү, энэ мэт элдэв жагсаалууд оюутан залуусыг цагийн ажилтай, халаасны мөнгөтэй болгосон гэнэ. Өнгөрсөн сарын 30-нд болсон “Жудагт Монгол”-ын жагсаал гэхэд л оролцож байгаа залуус нь “цагийн ажил хийж байна” гээд туг лоозон барьчихсан хэвлэлийнхэнд яриа өгч харагдсан. Харин өнөөдрийн энэ жагсаалыг брэндийн майхнаар гангарсан, “бийлэгжүү” жагсаал болсон гэж сошиалаар нэг шуугиж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна