Х.Баттулгыг баривчлах уу?

2016 оны 4 сарын 11

Төрийн ордон болон сошиал ертөнцөөр түүнийг баривчлах гэж байна гэсэн шуугиан дэгдээд байна.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа болон УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн ажилтнуудыг баривчлан байцааж байсан ч батлан даалтад гаргасан билээ.

Б.Батзаяаг “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх  А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн талаар бид мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлахаар төлөвлөсөн гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Цагдаагийн тусгай тасгийнхан Х.Баттулга гишүүний “Баянгол” зочид буудал очсон байгаа аж. Түүний өмгөөлөгч энэ талаарх мэдээллийг үгүйсгэсэнгүй.

Зарим эх сурвалжийн мэдээллээр Х.Баттулга гишүүн бус, дээрх хэрэгт холбогдсон байж болох бас нэгэн туслахыг хамсаатныг нь баривчлах гэж буй гэнэ.

Бид энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.    

            Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна