Байерн Мартин Өдегаартай холбогдлоо

2016 оны 4 сарын 12

Өнгөрсөн жил 2015 оны нэгдүгээр сард "гайхамшигт хүүхэд" хочит 16 настай Мартин Өдегаард Норвегийн Стрөмсгодсет багаас Реал Мадрид клубт нэгдэж улирлын сүүлчээр анхны девут тоглолтоо хийж шуугиан тарьсан.

Байерн Мюнхен клубийн захирал Маттиас Cаммер одоогоор үндсэн багт тоглож чадахгүй байгаа Норвеги хүүтэй холбогдсон нь батлагдсан байна.

Саммер Скай Спорт Дойчланд сувагт ярилцлага өгөхдөө тэрээр "Энэ бол бизнес бидэнд үргэлж шинэ хэрэгтэй зүйл дутагдаж байдаг. Харин бид хэрэгтэй зүйлээ авдаг" гэж хэлсэн байна.

Өдегаард одоогоор Реал Мадридын В багт бэлтгэл хийж байгаа билээ.

Я.ТӨМӨР-ОЧИР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна