АН-ын бүлэг хурал зарлав

2016 оны 4 сарын 12

Өнөөдөр хуваарь ёсоор Төрийн ордноо УИХ-ын Төрийн байгуулалтын болон төсвийн байнгын хороод  өглөөний есөн цагт хуралдахаар байв. Одоогоор  байнгын хороодын хуралдаан хараахан эхлээгүй байна.  

Харин АН-ын бүлгээс  яаралтай хуралдаан зарлажээ.  УИХ дахь АН-ын гишүүд чухам юун тухай хэлэлцэхээр яаруу хурал зарласнаа хэлэхийг хүссэнгүй. Ямартай ч бүлгээрээ хуралдахаар эхнээсээ цуглаж байгаа гэнэ. Тус бүлгийн хурлын дараа байнгын хороод хуралдаж, хуваарьт асуудлаа хэлэлцэх нь бололтой.

Д.Цэц

 

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна