С.Пүрэв зохиолчийн эмчилгээний зардал бүрджээ

2016 оны 4 сарын 12

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв гуай чихрийн шижин өвчнөөр өвдөж, өвчин даамжирснаас шаналж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан. Чихрийн шижин өвчнийг  бүрэн анагаах боломж хөрш зэргэлдээ орнуудад байгаа ч зохиолч маань эмчилгээний төлбөргүйгээс  явж чадахгүйд хүрсэн. Тиймээс мэргэжил, сэтгэл нэгт зохиолчид нь хандивын аян өрнүүлсэн юм.  Аян өргөн хүрээнд өрнөж, С.Пүрэв зохиолчийг эмчлүүлэх хэмжээний хөрөнгө мөнгө хуримтлагдсан гэдгийг зохиолч Д.Энхболд мэдээлж байна. Тэрбээр фэйсбүүк хуудсандаа:

-С.Пүрэв ахын эмчилгээндээ мордох өглөө айсуй. Сайхан сэтгэлт уншигчдынхаа урмаар тэжээгдэн сэтгэл нь их сэргэсэн байна билээ. Эдгэх итгэл дүүрэн буй.зохиолч ах маань нийт уншигчдадаа, тэр дундаа АНУ-д амьдран суугаа монголчууддаа маш их баярласан байна билээ шүү. .Чикагогийн Монголчууд 3500 доллар,Дэнвэрийн Монголчууд 750 доллар Вашингтоны Дэлгэрцогт 200 ам. доллар гээд л хандивууд хөвөрсөн өдрүүд үүргээ биелүүлээд буцаж байна даа. Алс холын Герман нутгаас Рэнатэ Бауве гуай 100 евро илгээсэн нь сэтгэлийн маш сайхан дэм болсон. Би л гэхэд  400 гаруй мянган төгрөгний ном борлуулжээ. Сайн яваад сайхан эдгээд ирэх болтугай хэмээн бичсэн байна.

М.СУРА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна