Гишүүдийн ирц бүрдэхгүй байна

2016 оны 4 сарын 12

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүйгээс одоог болтол хуралдааныг эхлүүлж чадахгүй байна. Хурал зохион зохион байгуулагчид тус байнгын хороонд харьяалагддаг гишүүд рүү утас цохиж суугаа бол Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдтэй гар утсаараа холбогдон “Ирэх үү, хурлаа эхэлье” гэж мэдэгдэж байна.

Одоогоор байнгын хороо хуралдах танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Н.Энхболд, Р.Гончигдорж, Л.Эрдэнэчимэг нар ирсэн байгаа юм.

Ирц бүрдсэн нөхцөлд Байнгын хороогоор УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна