“Рома” хоёр оноо алдлаа

2016 оны 4 сарын 12

Италийн Сери А лигийн 32 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн “хөшиг”-ийг хааж “Рома” талбайдаа “Болонья”-г хүлээж авч, 1:1-ээр тэнцсэн юм. Ингэснээр “Рома” 64 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Наполи”-гоос 6 оноо алдаж эхэллээ. Ингэснээр хоёрдугаар байрт орох боломж нь багасч байгаа юм.

Тоглолтын 25 дахь минутад зочин багаас Россетини гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 50 дахь минутад Салах тэнцүүлсэн юм. Ингэснээр Салах Сери А лигт 12 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтад тавдугаар байрт орж ирлээ.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна