Starbucks чихрийн шижин өвчнөөр наргиа хийв

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Starbucks чихрийн шижин өвчнөөр наргиа хийв

Нэгэн үйлчлүүлэгчид эспрессо авчирч өгөхдөө цаасан аяган дээр нь “Чихрийн шижин тан дээр ирлээ” хэмээн бичсэн үйлчлэгчийн өмнөөс Starbucks уучлал гуйхаас аргагүйд хүрчээ.  Учир нь тэр үйлчлүүлэгчийн хоёр эгч нь чихрийн шижин өвчнөөс болж шаналж байгаа хүмүүс ажээ.

Бухимдаж, эгдүүцсэн үйлчлүүлэгч Starbucks-ын энэ шоглоомын хариуд аяган дээрээ “Миний хоёр эгч чихрийн шижинтэй. Энэ чинь инээдтэй зүйл биш” гэж бичээд эспрессог уулгүй гараад явсан гэнэ.

Starbucks –ийн ажилчид  болсон явдлын талаар олж мэдсэн даруйдаа үйлчлүүлэгчээс уучлал гуйж, мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ “Бид үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаж, эелдэг, эерэг үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Ийм явдал болсонд гүнээ харамсч байна. Ийм зүйл дахин гаргуулахгүйн тулд бид хичээж ажиллана” гэжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж