Орон сууцны үнэ үргэлжлэн буурчээ

2016 оны 4 сарын 12

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн гуравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг өнөөдөр /2016.04.12/ танилцууллаа. Судалгаагаар ОСҮИ 4.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  -10.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0,8 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -2.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.8 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5084 орон сууцны мэдээллийг хамруулсан гэж “Тэнхлэг зууч” ХХК-ийн судалгааны багийнхан мэдээллээ.

А.АМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна