Голдман Сакс 2008 оны санхүүгийн хямралд хариуцлага хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Голдман Сакс 2008 оны санхүүгийн хямралд хариуцлага хүлээнэ

АНУ-ын үндэстэн дамнасан хөрөнгө оруулагч групп Голдман Сакс 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын төлөө хариуцлага хүлээж, 5.06 тэрбум ам.долларын торгууль төлнө гэж тус улсын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.

2005-2007 оны үед холбогдох моргейжид зориулан гаргасан үнэт цаас гаргасан нь АНУ-ын банкны тогтолцоог бүхэлд нь ганхуулахад хүргэсэн гэж торгууль оногдуулах  талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн юм.

Мэдэгдэлд Голдман Сакс групп моргейжийн зээлийн хөтөлбөр нь амжилт олохгүй гэдгийг урьдаар мэдэж байсан ч чанаргүй моргейжийн зээлд зориулан үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулагчдыг хуурсан залилангийн хэрэгт буруутай гэжээ. Уолл Стриит банкны тодорхойлсноор Голдман Сакс 2.385 тэрбум ам.долларыг мөнгөн торгуульд, 875 сая ам.долларыг  төлбөрт, 1.8 тэрбум ам.долларыг хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулахад төлөх ажээ.

Мөн Голдман Сакс банк хямралд өртсөн моргейжийн зээлэгчид болон орон сууц худалдан авагчдад банкны зээлийн төлөгдөөгүй төлбөрөөс хөнгөлөх зэрэг өөр арга хэмжээ авахаар болжээ.

Энэ бол олон сая хүн зээлийн орон сууцаа барьцаанд алдахад хүрсэн санхүүгийн хямралыг эхлүүлсэн хэрэгт банк буруутай нь тогтоогдож, олон саяын торгууль төлсөн сүүлийн жишээ юм.

Энэ оны эхээр Голдман Сакс болон Морган Стэнли гэсэн үндэстэн дамнасан хөрөнгө оруулагч хоёр томоохон групп санхүүгийн хямралыг үүсгэсэн хэрэгт холбоотойгоор 3.2 тэрбум ам.долларын торгууль төлөхийг зөвшөөрсөн юм. Мөн Bank of America 2014 онд 16.6 тэрбум ам.долларын торгууль төлсөн нь хамгийн өндөр торгууль юм.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж