Анжелина Жоли үхээгүй

2016 оны 4 сарын 12

Холливуудын жүжигчин Брэд Питт эхнэр Анжелина Жолигоос салах өргөдөл өгсөн гэсэн мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч нь үндэслэлгүй худал мэдээлэл гэж мэдэгджээ.

Алдартнуудын хувийн амьдралын тухай хов жив бичдэг шар хэвлэлүүдээр сүүлийн үед “Булш ухагч” киноны одыг хорт хавдараас болж үхэж байна гэж бичих болсон юм. Түүнээс гадна шар хэвлэлүүд Анжелина Жолиг ердөө 35 кг жинтэй  болтлоо турж эцсэн, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа учраас нөхөр нь түүнээс сална гэж хэлдэг болсон тухай ч цуурч байгаа юм.

Харин жүжигчин Брэд Питтийн хэвлэлийн төлөөлөгч шар хэвлэлээр бичиж байгаа зүйл ор үндэсгүй  гэжээ. Шар хэвлэлүүд өвчин шаналлаас болоод орноосоо ч босч чадахгүй байгаа гэж бичээд байгаа ч Анжелина Жоли Камбожид амрангаа нэгэн шинэ  киноны зохиол бичиж байгаа гэнэ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна