Зургаан аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө

2016 оны 4 сарын 12

Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш улсын хэмжээнд нийт малчин өрхийн 41 хувь нь зудад өртөж, өвлийг зутруухан давсан билээ. Үүнээс 100-аас доош тооны малтай 11 800 өрхийн байдал хүнд хэвээр байгаа аж.

НҮБ-аас санхүүжүүлсэн тусламжийн цуваа өнөөдөр /2016.04.12/ Улаанбаатараас хөдөллөө. Энэхүү тусламжыг хаваржилт хүндэрсэн Увс, Завхан, Баянхонгор, Архангай, Дундговь, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн 45 сумын 100 ба түүнээс цөөн малтай 4300 гаруй айлд хүргэх аж.

Үүнээс гадна хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 суманд амьдарч байгаа 1800 гаруй хүүхэд, 900 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүлэх ажил эхэлсэн.

Эдгээр тусламжыг Нэгдсэн Үндэстний Байгууллага “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан /CERF/”-гаас 2.4 сая ам.доллар босгож хэрэгжүүлж байгаа юм.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна