Бурж –Халифаас өндөр барилга сүндэрлэнэ

2016 оны 4 сарын 12

 

Дубайн баян арабууд  дахин тэнгэрт тэмүүлж эхэлжээ. Энэ удаа арабууд дэлхийн хамгийн өндөр барилга Бурж –Халиф цамхгаас ч өндөр барилга барихаар төлөвлөсөн бөгөөд тэр нь домогт гардаг Вавилоны дүүжин цэцэрлэг шиг байх гэнэ.

 

Барилгын төслийг хэрэгжүүлж буй Дубай хотын Эмаар үл хөдлөх хөрөнгийн компанийн захирлын хэлснээр төслийн зардал нь нэг тэрбум ам.доллар болох гэнэ.

 

Барилгыг Дубай хот олон улсын худалдааны экспо зохион байгуулах 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.  Испани-Швейцарийн архитекторууд загварыг нь гаргасан энэ барилгын өндөр нь 1,000 гаруй метр өндөр байх гэнэ.

 

Дэлхийн хамгийн өндөр барилга Бурж - Халифа 828 метр өндөр бөгөөд 2010 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон юм. Уг төсөлд нийт 1.5 тэрбум ам.доллар зарцуулсан гэдэг.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна