Эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ дөрөвдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс гурван гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, нэг гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор  19 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа гэнэ.  

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 72 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, гурван хэргийг хэрэгсэхгүй болгох, нэг хэргийг түдгэлзүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 66 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ.

А.АМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж