Секс үргэлжлэх хугацааг тогтоожээ

2016 оны 4 сарын 12

Судлаачид  хурьцлын дэлхийн дундаж хугацааг тооцоолон гаргажээ.

Квинсленд хотын Их сургуулийн  сэтгэл зүйч доктор Брендан Зитч энэ сэдвээр судалгаа явуулан сексийн үргэлжлэх дундаж хугацаа дэлхий нийтийн хэмжээнд 5,4 минут гэж тогтоожээ. Гэхдээ янз бүрийн улс орны  хосуудын сексийн үргэлжлэх хугацаа  нь 80 янз байгааг тэр онцолсон байна.  Заримд нь секс дөнгөж 33 секунд үргэлжилдэг бол заримд нь  44 минут болж байжээ.

Зитчийн яриагаар, дэлхийн дунджийг гаргах нь ихээхэн ээдрээтэй байсан гэнэ.  Үүнд гол хоёр саад байсан гэнэ. Асуулгад хамрагдагсдын нэг хэсэг нь  ор дэрний ажилдаа сайн гэж худал мэдүүлдэг бол  нөгөө хэсэг нь  хэдий хэр хугацаа өнгөрснийг анзаарахгүй байжээ. Тиймээс судалгааны багийнхан үйлдэл эхлэхэд  тэд “гараа” гэсэн товчлуур дараад  төгсгөлд нь “бариа” гэсэн товчлуур даруулжээ.  Ийм арга нь хосуудыг  бага зэргийн ичингүйрэлд оруулсан ч гэсэн үүнээс  өөрөөр  тооцоолох  арга байгаагүй гэнэ.

Судлаачдын тогтоосноор сексийн хугацаа нь улс орон яс үндэснээс хамаардаггүй аж.  Гэхдээ Туркт  хамгийн  богино 3,7 минут гэж тогтоожээ. Нас ахих тусам хугацаа нь улам богиносдог  гэж The Daily Mail сонины өгүүлэгт бичжээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна