Тариалангийн зээлийг олгож эхэлнэ

2016 оны 4 сарын 12

Засгийн газрын 2016 оны 42 дугаар тогтоолоор “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэж, газар  тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд 2 хүртэл жилийн хугацаатай зээлийг арилжааны  банкуудаар дамжуулан олгохоор болсон.

Хөгжлийн банкнаас эхний ээлжинд энэ оны хаврын тариалалтад зориулан 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж, тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэж, Төрийн банк болон бусад арилжааны банкаар дамжуулан олгохоор боллоо.

“Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааны гэрээг ХХААЯамнаас Төрийн банк, ХААН банк, Голомт банктай байгууллаа.

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна