Мастерс лигийн тэмцээнд &#34Бизнесийн чөтгөрүүд&#34 түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Мастерс лигийн тэмцээнд &#34Бизнесийн чөтгөрүүд&#34 түрүүлэв

МСБХ-оос хоёр дахь жилдээ Мастерс лиг тэмцээнийг зохион байгуулж дөрвөн сарын турш үргэлжиллээ. Нийт 9 баг өрсөлдснөөс лигийн тэмцээний аваргаар "Бизнесийн чөтгөрүүд" баг тодорч, цом, алтан медаль таван сая төгрөгийн эзэд боллоо.

Монголын лигийн мөнхийн өрсөлдөгчид болох "Алтайн бүргэдүүд"- "Бизнесийн чөтгөрүүд" багууд энэ жилийн шигшээд шалгарч үлдсэн юм. Цуврал гурван тоглолт гарсны эцэст 2-1 харьцаатай Чөтгөрүүд илүүрхсэн юм. Дэд байрт шалгарсан Сү.Батболд эзэнтэй "Алтайн бүргэдүүд" баг медаль гурван сая төгрөг хүртлээ.

Шигшээ цувралд 31 оноо 7.5 самбар 6 дамжуулалт 2.5 таслалт 1 хаалт дунджилсан ОУХМ Г.Наранбаатар цувралын үнэ цэнэтэй тоглогчоор тодорлоо гэж МСБХ-оос мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж