Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

2016 оны 4 сарын 13

2016 оны 04 дүгээр сарын 13-ны 09-21 цаг хүртэл

                                           Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

    14-нд нутгийн баруун хэсгээр, 15-16-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж,  цасан болон  шороон шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. 

2016 оны 04 дүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Халх голын саваар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойнооос секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна. 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2016 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 18-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:   

  14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд баруун зүгийн нутгаар, 15,16-нд ихэнх нутгаар сэрүүсч Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна