Энэтхэгт хэт халалт эхэлжээ

2016 оны 4 сарын 13

 

Энэтхэгийн ихэнх нутгаар энэ зун урьдынхаас илүү халуун болох төлөвтэй байна. Цаг уурын агентлагаас мэдээлснээр даваа гаригт /IV.11/ Энэтхэгт агаарын температур Цельсийн 45.8C хүрч халсан нь дөрөвдүгээр сарын хамгийн халуун өдөр болжээ. Энэтхэгийн өмнөд хэсгийн Телангана, Андхра Прадеш мужид агаарын температур Цельсийн 45C давж халсан байна. Түүнчлэн Энэтхэгийн хойд хэсгийн зарим нутгаар агаарын хэм Цельсийн 40C хүрч халжээ.

 

Өнгөрсөн 2015 онд бороо, хур ердийнхөөс бага байсны дээр хэт халалт эрт эхэлсэн нь олон газар ган гачиг болох эрдлийг дагуулж байна. Энэтхэгт өнгөрсөн онд хэт халууны улмаас 1700 гаруй хүн амь үрэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна