ОУВС: Монголын эдийн засаг 0.4 хувьтай гарна

2016 оны 4 сарын 13

Олон улсын валюын сангаас Монголын эдийн засгийн өсөлт энэ онд 0.4 хувьтай гарна гэж тооцоолжээ. Тэгвэл Дэлхийн банк эдийн засгийн манай улсын эдийн засгийн өсөлтийг 0.8 хувиар өснө гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа.  Олон улсын шинжээчид Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч байгааг уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн ханш суларч байгаатай холбон тайлбарласан байна.  Өнгөрсөн онд Монголын эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарна гэж олон улсын шинжээчид тооцоолж, харин Сангийн яам гурван хувийн өсөлттэй гарна гэсэн хүлээлттэй байсан юм. Гэвч, Дэлхийн банкны таамаглаж байснаас манай улсын эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарсан билээ. Харин энэ жил эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувиар тооцож улсын төсөвт суулгасан билээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна