Нидерландын бизнесменүүд Пхеньянд зочилно

2016 оны 4 сарын 13

 

Хойд Солонгосын эсрэг НҮБ болон олон улс эдийн засаг, худалдаа наймааны хатуу хориг арга хэмжээ авсан боловч Пхеньяныг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, ирэх тавдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Нидерландын хэсэг бизнесмен Хойд Солонгост зочлохоор төлөвлөжээ. Тэд Хойд Солонгосын талтай  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бэлэн хувцас үйлдвэрлэл, комик ном бүтээх зэрэг олон төрлийн талбарт хамтарсан компани байгуулах талаар хэлэлцэх гэнэ. Нидерландын бизнесменүүд НҮБ-ын хоригт ороогүй салбарт Хойд Солонгостой хамтран ажиллах төлөвлөгөөтэй аж. Түүнчлэн ирэх наймдугаар сард сэтгүүлчдийн бүлэг Хойд Солонгост очиж, сурвалжлах гэнэ.

 

Цөмийн зэвсгээр хөөцөлдсөн Хойд Солонгос улс дэлхий дахинд хаагдмал байдгийн хэрээр жуулчдын анхаарлыг илүү татдаг байна. Түүнчлэн энэ дөрөвдүгээр сарын 15-нд Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдөр болох юм.   Хойд Солонгост аялал жуулчилдаг гадаадын олон компани байдаг аж. Тухайлбал, Их Британийн “Political Tours”, Хятадын “Koryo” зэрэг аяллын компаниуд Хойд Солонгост жуулчлах хүмүүсийн захиалгад дарагдсан  хэвээр байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна