Малайзид дэлхийн хамгийн урт могой үхжээ

2016 оны 4 сарын 13

PatrynWorldLatestNew / YouTube видео кадраас

Дэлхийн хамгийн урт гэгдэх могой өнгөрсөн ням гаригт Малайзид үхлээ гэж The Guardian сонин бичжээ. Ажилчид  барилгын талбайд унасан модон доороос  үхсэн  могойг  олжээ. Чухам  юунаас болж могой үхсэн нь тодорхойгүй.

Хүнд баригдсан могойнууд дундаас энэ хэвлээр явагч хамгийн урт гэж бүртгэгджээ. Могойн урт найм гаруй метр бол Гиннессийн дээд амжилтын номын хамгийн урт могой нь Медуза гэж нэрлэгдсэн хорт аварга могой юм. Медузагийн урт нь 7 метр 67 сантиметр. Жингээрээ ч малайзийн эм могой нь канзасын Медузаас их. Америк могой нь 158 кг бол Малайзийн үхсэн аварга могой 250 кг орчим жинтэй байлаа.

Малайзийн могойг сайн дурын хүмүүс л хэмжиж жигнэж байсан бол дээд амжилтыг бүртгэгчид албан ёсны хэмжилт хийгээгүй байв. Хорт аварга могой нь хэвлээр явагч дундаас хамгийн том нь бөгөөд Өмнөд Америк, Зүүн өмнөд Азид амьдардаг. Ямаанаас эхлээд баавгайд хүртэл довтолж чадна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна