Монголиан Риэл Эстэйт Групп ХХК-тай хамтран ажиллана

2016 оны 4 сарын 13

 
Эрүүл мэнд, Спортын яамны харъяа Биеийн Тамир, Спортын Хөгжлийн төв нь Монголиан Риэл Эстэйт Групп ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг 2016 оны 04 дүгээр сарын 13-нд зурав. Энэхүү санамж бичгээр Монгол Улсад явагдаж буй олон улсын чанартай болон бусад спортын арга хэмжээнүүдийн мэдээллийг олон улсын стандартын дагуу онлайн орчинд байршуулах, спортын хороо болон холбоодуудтай хамтран спортын арга хэмжээнүүдийг идэвхтэй зохион байгуулах, үүнийгээ дэлхий нийтэд сурталчлан таниулах, улмаар Монгол Улсад олон улсын чанартай спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана. 
 
Монголиан Риэл Эстэйт Групп ХХК нь 2014 оноос эхлэн аялал жуулчлалын “Travel Mongolia”, дотоодын “UneguiHurgelt” нэртэй гар утасны аппликэйшнуудыг олон улсын програм хангамжийн багийн тусламжтайгаар хөгжүүлж, Google компанийн PlayStore, Apple компанийн Appstore дээр байршуулаад байгаа бөгөөд бид хөгжүүлсэн технологийн шийдлийн тусламжтайгаар Монгол Улсын биеийн тамир спортын бүхий л арга хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн дэлхий дахинд болон дотооддоо сурталчлах  орчин үеийн шинэлэг шийдлийг цогцоор нь бүрдүүлсэн болно.
 
 
 
 
 

Эл компанийн хөгжүүлсэн гар утасны аппликэйшны давуу талуудаас дурдвал:

-  Үндсэн 9 хэл дээр

-  Зохиогдож буй спортын болон бусад бүх арга хэмжээнүүд, Зочид буудлын хайлт/захиалга,  Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн худалдаа,  Дотоодын аялал гэх үндсэн 4 хэсэг байхаас гадна нэмэлтээр Дотоодын байгууллагуудын байршил/Үнэгүй лавлах, 24 цагийн харилцагчийн үйлчилгээ зэрэг  хэрэглэгчийн бүхий л хэрэгцээг цогцоор шийдэж чадсан Монголдоо цорын ганц аппликэйшн болно.

- Монгол Улсад зохиогдож буй олон улсын чанартай болон бусад бүхий л спортын арга хэмжээг дотооддоо сурталчлан таниулах, үзэгчдийг татахаас гадна олон улсын хэрэглэгчиддээ шууд мэдээлэх боломжтой.

-  Аппликэйшнаар дамжуулан спортын хороод болон холбоодууд өөрийн гэсэн онцлогтой эвент/арга хэмжээг зөвхөн мэргэжлийн түвшинд гэлтгүй сонирхогчдын түвшинд зохион байгуулж нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой.

-  Гар утасны аппликэйшн олон улсын стандартын дагуу хэрэглэхэд хялбар ойлгомжтой байдлаар хийгдсэн.

-   Төлбөр тооцоог шууд хийх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: www.sport.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна