Хууль сахиулах тухай хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Хууль сахиулах тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж байна. Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.

Хууль сахиулах ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай, тодорхой хуульчлах зорилгоор Хууль сахиулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Тухайлбал, хүнийг хэн болохыг нь тогтоох зорилгоор 6 цагаас илүү хугацаагаар саатуулахгүй бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ зөрчил үйлдсэн хүнийг 24 цаг хүртэл, хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох шаардлагатай бол долоо хоног хүртэл прокурорын хяналт доор саатуулахаар тусгасан юм.

Энэхүү төслийг хэлэлцэхийн өмнө тус байнгын хороогоор Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж