Ленины шарилыг хадгалахад 13 сая рубль зарцуулна

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Ленины шарилыг хадгалахад 13 сая рубль зарцуулна

 

Большевик хувьсгалын лидер Владимир Ленины занданшуулсан шарилыг хэвээр хадгалахад ОХУ-ын албаныхан 13 сая гаруй рублийг зарцуулахаар төлөвлөжээ. Ленины шарил Москва хотын Улаан талбай дахь Мавзолейд 90 гаруй жилийн турш хадгалагдаж байгаа юм.

 

Лениныг 1924 онд нас барсны дараа түүний биеийг занданшуулж хадгалах болжээ. Ленины шарилыг дэлхийн II дайны үед буюу 1941 онд Москва хот германчуудад эзлэгдэхээс эмээж Сибирийн Тюмень хот руу шилжүүлж байсан аж.

 

ОХУ нь Ленинээс гадна Болгарын  Георги Димитров /1949/, Вьетнамын Хо Ши Мин /1969/, Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен /1994/ зэрэг коммунист лидерүүдийн цогцосыг занданшуулахад тусалж байжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TASS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж