Францын супер баг дахин бүдэрлээ

2016 оны 4 сарын 13

"Манчестер сити"(Англи)-"Пари-Сен-Жермен"(Франц)-1:0 (өмнөх тоглолт 2:2).

Манчестер хот. "Этихад" цэнгэлдэх хүрээлэн.

Гоол: Де Брейне, 76 (1:0).

Оруулаагүй 11 метрийн торгуулийн цохилт: Агуэро, 30.

"Манчестер Сити": Харт (ахлагч), Санья, Отаменди, Мангала, Клиши, Хесус Навас, Фернанду Режес, Фернандинью, Де Брейне (Туре, 84), Сильва

(Делф, 87), Агуэро (Ихеаначо, 90+3).

Ахлах дасгалжуулагч-Мануэль Пеллегрини.

"Пари-Сен-Жермен": Трапп, Орье (Пасторе, 61), Тиагу Силва (ахлагч), Маркиньюс, Максвелл, Ван дер Вил, Рабьо, Мотта (Лукас, 44), Ди Мариа, Ибрахимович, Кавани.

Ахлах дасгалжуулагч-Лоран Блан.

Айлын талбай дээр 2:2-ын харьцаатай хайнцсан "Манчестер Сити" нутаг дээрээ 0:0-ээр тэнцэхэд л Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгарах байлаа. Гэвч тэд Парист тоглосон шигээ эхний минутаас л урагш довтолж эхэлсэн. Харин "Пари-Сен-Жермен" бөмбөгийг удаан хянаж довтолгоогоо тогтуун эхэлж байсан ч өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсан юм. Тэгвэл талбайн эздийн довтлогч Агуэрогийн идэвхтэй тоглолт эцэстээ 11 метрийн торгуулийн цохилтод хүргэсэн. Гэвч аргентин довтлогч сайхан боломж алдан 11 метрээс хаалганы хажуугаар цохисон доо.

Гэвч энэ нь "Манчестер Сити" бус, харин ч "Пари-Сен-Жермен"-ийг цочроожээ. Зочдын тоглолт эвдэрч, хамгаалалтын шугам нь алдаа гаргаж эхлэв. Довтолгоо нь ч олигтой болж өгөхгүй байлаа. Златан Ибрахимовичийн хоёр ч торгуулийн ханатай цохилтыг Харт түвэггүй хаасан юм.

Ингээд, 76 дугаар минутанд "Манчестер Сити"-гийн Де Брейнегийн торгуулийн талбайн гаднаас өшиглөсөн бөмбөг "Пари-Сен-Жермен"-ий хаалганд орж тооны харьцаа 1:0 болсноор дараагийн шатанд Английн баг шалгарсан. Францын супер баг Аваргуудын лигийн шөвгийн наймд ийнхүү дөрөв дэх удаагаа дараалан бүдэрлээ. Өмнө нь тус багийг энэ шатанд "Барселон" хоёр удаа, "Челси" нэг удаа тус тус зогсоож байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна