ЭЕШ-ын бүртгэл 75 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын бүртгэл 75 хувьтай байна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны орой 18:00 цагт дуусна.  Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл одоогоор 75 хувьтай үргэлжилж байгаа аж. Хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас товлосон хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байгаа гэдгийг дуулгав. Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн аваарай гэв. Энэ онд төгссөн шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харъяалагдах байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө гэв.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж