iCODIS алганд багтах проектор

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

iCODIS алганд багтах проектор

Ажлын тайлан, үзүүлэн зэргийг танилцуулах, олуулаа видео бичлэг үзэх зэрэгт хамгийн хэрэгцээтэй зүйл бол проектор байдаг. Проекторын хөгжилд шинэ шат ахиулсан ердөө хааш хаашаа 4,3 см хэмжээ бүхий авсаарах проекторыг бүтээжээ.

Хэдий бие жижиг ч бэлчээр томтой уг проектор 120 инчийн дэлгэц дээр өндөр нягтаршилтайгаар дүрсийг харуулах хүчин чадалтай ба 1800mAh батарейтай. Бүрэн цэнэглэсэн үед 2 цаг хүртэл ажиллах хүчин чадалтай.

Хос спикертэй, 110 гр жинтэй, WiFi-гаар бүхий л үйлдлийн системтэй төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллана.

Үнийн хувьд 249 ам.доллар ба amazon зэрэг онлайн дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж