Дуу намсгагч чихэвч

2016 оны 4 сарын 13

Урин дулаан цаг ирж, задгай талбайн шоу тоглолтууд ар араасаа хөврөнө. Энэ үед хэт чанга дуу чимээнд сонсголынхоо тодорхой хувийг алддаг гэдгээ залуус төдийлэн мэддэггүй байна. Хүний чихний хэнгэрэг дотор байрладаг дуу чимээ хүлээн авдаг мэдрэгч эдүүд хэт чанга дуу авианд дахин сэргэхгүйгээр “үхдэг” аж. Тиймээс байнгын чихэвч зүүх, хэт чанга дуу авиа сонсох нь яваандаа таныг дүлий ч болгож болох аюултай гэнэ.

Харин үүнээс сэргийлж таны сонсголыг хамгаалах Vibes нэртэй дуу намсгагч чихэвчийг бүтээжээ. Ямар нэгэн зүйлээр чихээ бөглөхөд дуу чимээ бөглүү хол бүдэг сонсогддог. Харин уг чихэвч нь дуу авиаг цэвэр дуугаралтаар дамжуулах ба зөвхөн таны сонсголд аюулгүй хэмжээ хүртэл дуунй үелзлийг багасгах аж. Ингэснээр дуу хөгжмөөс авах таны кайфыг огтхон ч бууруулахгүйгээр таны сонсголыг хамгаална гэсэн үг юм.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна