Цэвэршүүлсэн саарал усаар гудамж, талбайг угааж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Цэвэршүүлсэн саарал усаар гудамж, талбайг угааж байна

Нийслэлийн гудамж талбайг цэвэршүүлсэн саарал усаар угааж эхэллээ. Цэвэр усаа хамгаалах үүднээс саарал усыг ахуйн хэрэглээнд ашиглах болсон нь энэ юм.

Тусгай зориулалтын машинаар зам, талбайг угаахдаа "Cосa Cola" үйлдвэрийн хаягдал ус буюу цэвэршүүлсэн саарал усыг ашиглаж байгаа аж.

Чингисийн талбайг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригт тусгай зориулалтын автомашин өглөөний 08:00-10:00 цагийн хооронд угаадаг юм байна. Харин Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замыг оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд угаадаг. Замын хөдөлгөөний ачааллаас хамаарч зам угаах ажлыг ихэвчлэн шөнийн цагаар хийдэг байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж