Сүүлийн хоёр жилийн зам тээврийн ослын харьцуулалт

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

Сүүлийн хоёр жилийн зам тээврийн ослын харьцуулалт

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр 270 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 96  мэдээлэл  бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд  5 хүүхэд өртсөнөөс сургуулийн өмнөх насны гурав, сургуулийн насны хоёр хүүхэд байна.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлажээ.

Тухайлбал:БЗД-ийн нутаг Улиастайн автобусны буудлын эцсийн замд Эмсид ХХК-ны Daewoo BS-106  маркийн автобусны жолооч Ч нь явган зорчигч 64 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн.

СХД-ийн нутаг Толгойтын Хилчин хотхоны урд замд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь T.Prius маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж  зорчигч 03 сартай Г нарын 3 хүүхэд гэмтсэн.

Эх сурвалж: www.polit.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж