"Спартак" балетыг тоглоно

2016 оны 4 сарын 13

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд/4.16-17/ А.Хачатурян "Спартак" балетыг тоглоно.


А.Хачатурян "Спартак" балетыг 2016 оны 04-р сарын -16,17-ны 17.00 цагаас тоглоно.

Уг балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон Кировийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх дэглэн найруулан тавж байжээ. А.Хачатурян уг “Спартак” балетын хөгжмийн зохиолоороо 1956 онд “Төрийн соёрхол” хүртэж байсан юм. Алдарт балетмейстер Юрий Григорович Москвагийн Их театрын тайзнаа 1968 онд шинээр дэглэн найруулж, ХХ зууны шилдэг балетуудын жагсаалтад “Спартак” балетыг оруулж чадсан юм.

УДБЭТеатрын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар “Спартак” балетыг бүтээж, О.Ганбаатар, О.Батсайхан, Д.Батхүрэл, С.Отгонням, Ч.Энх-Амгалан, Ю.Оюун, Ж.Цэцгээ, Х.Гэрэлчимэг, Н.Эрдэнэцэцэг нар гол дүрүүдийг бүтээж байв.

“Спартак” балет нь жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа “драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг балет юм. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг.

Тасалбарыг УДБЭТ-ын билетын касс, онлайн тасалбарыг https://www.ticket.mn/event/53/ худалдаалж байна.

Холбоо барих: 70110389, 99196609, 70110397, 99928138, 88044508, 99160475

Эх сурвалж: Mongolian State Academic Theatre of Opera and Ballet

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна