Сергей Лавров лекц уншина

2016 оны 4 сарын 14

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өнөөдөр Монгол улсад айлчилж байна. Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар айлчилж байгаа Сергей Лавров айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчлан уулзана. Айлчлалын үеэр Монгол улс, ОХУ хоорондын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурна. Мөн айлчлалынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс гадна “ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого” сэдвээр лекц унших юм.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна