Coal&Metals Mongolia-2016: Cover Mongolia дэмжив

2016 оны 4 сарын 13

Coal & Metals Mongolia-2016 олон улсын уул уурхайн чуулга уулзалт, үзэсгэлэнгийн мэдээллийн хамтрагчаар Cover Mongolia фирм ажиллах болсонд зохион байгуулагчдын зүгээс талархал дэвшүүлье. Тус фирм нь чуулганы мэдээллийг @CoverMongolia твиттер хуудас болон фэйсбүүк, өдөр тутмын мэдээ мэдээллийн цахим шуудангаар олон улсын харилцагч нарт англи хэлээр түргэн шуурхай хүргэх юм. Cover Mongolia фирмийн дэлгэрэнгүй мэдээллийг covermongolia.blogspot.com-ээс үзнэ үү.

Coal & Metals Mongolia-2016 чуулганы эртэч бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ. 4-р сарын 15-аас өмнө үзэсгэлэнгийн талбай авах, хуралд оролцох мандат авбал 40% хөнгөлөлт үзүүлнэ. Чуулган 5-р сарын 6-7 өдрүүдэд Корпорэйт Конвэйнш төвд болох ба урьдчилсан хөтөлбөрийг ЭНЭ линкээр татаж авна уу.

Холбоо барих:

Э.Марал-Эрдэнэ, Харилцагч хариуцсан менежер

Гар утас: 99865687

Email: maralerdene@glogex.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна