Н.Түвшинбаяр нарын жүдочид Узбекстаныг зорилоо

2016 оны 4 сарын 14

Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-17-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болно. Тивийн бөхчүүдийн хувьд тус тэмцээн олимпийн өмнөх томоохон сорил болох юм. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин С.Ням-Очир, М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа нарын 18 тамирчин оролцоно. Баг тамирчид өчигдөр Ташкентыг зорьсон.

Багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

  •  60 кг Д.Цогтбаатар
  • 66 кг Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
  • 73 кг С.Ням-Очир, Г.Одбаяр
  • 81 кг О.Ууганбаатар
  • 90 кг Л.Отгонбаатар
  • 100 кг Н.Түвшинбаяр
  • +100 кг Б.Тэмүүлэн

Эмэгтэй:

  • 48 кг М.Уранцэцэг
  • 52 кг А.Цолмон
  • 52 кг М.Бундмаа
  • 57 кг Д.Сумъяа
  • 63 кг Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг
  • 70 кг Ц.Наранжаргал
  • 78 кг П.Лхамдэгд
  • +78 кг О.Жавзмаа нар барилдана.

Манай улс өнгөрсөн хугацаанд Азийн АШТ-ээс 13 алт, 38 мөнгө, 75 хүрэл медаль хүртээд буй. Энэ амжилтаараа БНСУ, БНХАУ, Япон улсын дараа IV байрт эрэмбэлэгдэж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна