“Хархорин” хүнсний захад махны үнэ хамгийн хямд байна

2016 оны 4 сарын 14

Энэ сарын 2 дугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7095 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8080 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 110 төгрөгөөр, үхрийн цул мах 325 төгрөгөөр өсчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, “Макс” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9050 төгрөг байна. Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 175 төгрөг, хонины цул мах 250 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна