Лавров стиль

2016 оны 4 сарын 14

Монгол улсад нэг өдрийн айлчлал хийхээр өнөөдөр өглөө Улаанбаатарт газардсан ОХУ-ын сайд Сергей Викторович Лавров Монголын шороон дээр хөл тавив уу үгүй юу олон нийтийн цахим сүлжээний гол баатар болов. Энэ нь түүний хувцаслалтаас үүдлээ. Цэнхэр жинсэн өмд, түүнтэй хосолсон өнгөтэй цамцныхаа гадуур хар пиджак өмсөн онгоцноос бууж ирсэн Лавровын гадаад төрх тэрбээр Монгол улсад ажлын айлчлал хийж байна уу, эсвэл хувийн шугамаар ирэв үү гэсэн эсрэг тэсрэг маргааныг олон нийтийн сүлжээнд өрнүүлээд байна. Дийлэнх нь түүний стилийг зохиогүй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Төрийн хүндэт зочдыг хүлээн авдаг хүндэт харуулууд жагссаныг харвал төрийн айлчлал гэлтэй, ирсэн зочны хувцаслалтыг харвал хувийн айлчлал гэлтэй.

Улаанбаатарт ирэхээсээ өмнө өгсөн ярилцлагадаа Монгол, ОХУ бол эртний хуучин андууд гэдгийг онцолсон байсан Лавров найзындаа ороод гарч байгаа юм гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хүсэв үү.   

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна