Мьянмарт хүчтэй газар хөдөлжээ

2016 оны 4 сарын 14

 

Мьянмар улсад 6.9 магнитудын газар хөдөлж, чичирхийлэл бүс нутаг даяар мэдрэгджээ. Газар хөдлөлтийн голомт баруун хойд хэсгийн Мандалай хот орчимд 140 км-ийн гүнд байсан аж. Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Мьянмарын Янгон, Бангладешийн нийслэл Дакка, Энэтхэгийн Кольката, Түвдийн Лхас хотод хүртэл мэдрэгдсэн байна. Хоёр минут үргэлжилсэн газар хөдлөлтийн үеэр Мьянмар хотноо долоон давхар эмнэлгийн барилга ганхаж, өвчтөнүүд, ажилтнуудыг сандаргажээ. Одоогоор газар хөдлөлтөөс үүдсэн осол сүйрэл, хохирлын мэдээлэл гараагүй байна.

 

Газар хөдлөлтийн шалтгаан тектоник хавтангийн хөдөлгөөнөөс үүдэлтэй аж. Өмнө нь өнгөрсөн нэгдүгээр сард Энэтхэгийн зүүн хойд хэсэгт 6.7 магнитуд газар хөдөлснөөс есөн хүн амь үрэгдсэн юм. Түүнчлэн 2011 онд Мьянмарт хүчтэй газар хөдөлснөөс 75 хүн амь үрэгдэж байв.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна