МАН бие даагчдыг урилаа

2016 оны 4 сарын 14

МАН-ын дарга М.Энхболд УИХ-д суугаа бие даагчидтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэвлэлээр мэдэгджээ. Тэрбээр бие даагчдыг аль хэдийнээ олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид гэж үнэлж буйгаа хэлээд  улс орныг хөгжүүлэхэд манай намаас дэвшүүлж буй зорилтын хүрээнд хамтран ажиллахыг хүсвэл бид бие даагчдыг урьж байна гэж хэлсэн юм.

Одоогийн УИХ ердөө гуравхан бие даагчтай эхэлсэн. Гэсэн ч тэдний нэг С.Ганбаатарын хувьд ХҮН-ын харъяаны хүн болсон болохоор үлдэж буй хоёр бие даагчийг намдаа татчих сонирхлоо М.Энхболд цухуйлгасан нь энэ бололтой.  Бие даагч гишүүд МАН-ын урилгад сэтгэл хангалуун байгаа бололтой. Учир нь, тэд М.Энхболдын ярилцлагыг өөрсдийн фэйсбүүк хуудсандаа шэйрлэн хадгалжээ. УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэнгийн хувьд угаас МАН-ын угшилтай. Тэрбээр тус намаас УИХ-д сонгогдон, Сангийн сайдын албыг хүртэл хашиж байсан билээ. Х.Болорчулуун ч цэнхэрээс илүү  улаанд талтай гэж хүмүүс хэлцдэг нь үнэн бололтой.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна